- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 76 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 177
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Цагдаагийн албаны тухай хуулийн 6.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 76 дугаар тогтоолын 2 дахь заалтад доор дурдсан агуулгатай дэд заалт нэмсүгэй:
"м/ Урьдчилан сэргийлэх алба."
2.Мөн тогтоолын 2 дахь заалтын "з" дэд заалтын "Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба;" гэснийг "Стратеги, бодлого, инновац, хөгжлийн алба;" гэж, мөн заалтын "л" дэд заалтын "Зөрчлийн хэрэг бүртгэх алба." гэснийг "Хэрэг бүртгэх алба." гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан шаардагдах зардлыг цагдаагийн төв байгууллагын батлагдсан төсөв, орон тоонд багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх