A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 186

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Олон улсын байгууллага, гэрээ, конвенцын итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улсын төсвөөс хандив төлөх олон улсын гэрээ, конвенцын итгэмжит сангийн жагсаалт"-д доор дурдсан агуулгатай 29 дэх заалт нэмсүгэй:

"29.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын ногоон сан-БОУАӨЯ".

2.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын ногоон санд хандивлах 100,000.0 (нэг зуун мянга) ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА