A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн засварын ажлын төсөв зохиох журам (ЭХН-8-81-01-2024)/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А/259

Улаанбаатар хот

НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн засварын ажлын төсөв зохиох журам (ЭХН-8-81-01-2024)" нормативын баримт бичгийг хавсралт ёсоор баталсугай.

2.Нормативын баримт бичгийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг салбарын үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар /О.Хуягцогт/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Х.Бекболат/, Салбарын хяналтын газар /П.Билгүүн/-т, батлагдсан нормативын баримт бичгийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨААТҮГ /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Түлш, эрчим хүчний сайдын "Засварын тарифт цалингийн жишиг, төсөв зохиох аргачлалын тухай" 2006 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 32 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН