A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 51

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2025 онд Өрийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3-д заасан зориулалтаар 300.0 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, мөн зүйлийн 12.1.4-т заасан зориулалтаар 1.0 тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т олгосугай.

2.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН