- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 48
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашцэрэнгийн Энхтүвшинг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Дуламын Бум-Очирыг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Дуламын Бум-Очирыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Дашцэрэнгийн Энхтүвшинг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх