- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 246
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ахмад настны тухай хуулийн 8.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 197 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам"-д доор дурдсан агуулга бүхий 4.3 дахь дэд заалт нэмсүгэй:
"4.3.Ахмад настны тухай хуулийн 8.1.6, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32.8-д заасны дагуу нийтийн тээврээр зорчсон төлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ."
2.Мөн журмын 2.1 дэх дэд заалтын "аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага" гэсний дараа "нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Үйлчилгээний нэгдсэн төв (цаашид "Нэгдсэн төв" гэх)" гэж нэмсүгэй.
3.Мөн журмын 2.2 дахь дэд заалтын "харьяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад" гэснийг "энэ журмын 2.1-д заасан байгууллагад" гэж, 2.5 дахь дэд заалтын "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос" гэснийг "Эрүүл мэндийн магадлалын зөвлөлөөс" гэж, 4.1 дэх дэд заалтын "нийгмийн халамжийн үйлчилгээний" гэснийг "статистикийн" гэж, 6.1, 6.6 дахь дэд заалтын "аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний" гэснийг "энэ журмын 2.1-д заасан" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Мөн журмын 2.8, 2.9, 2.10, 4.6, 5.4, 6.5 дахь дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Орон нутгийн харьяалалтай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийслэл хотод нийтийн тээврийн хэрэгслээр 2017-2024 оны хооронд зорчсон зардал болох нийт 1.3 тэрбум (нэг тэрбум гурван зуун сая) төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг тооцооллын дагуу нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 онд багтаан шилжүүлэн барагдуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.
7.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх