- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭРЭН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 10
Цант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийн 60.2.8 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн хэмжээнд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хууль тогтоомжид заасны дагуу сумын төсвийн орлого бүрдүүлэхийг Татварын улсын байцаагч Б.Нарангэрэл болон сумын Засаг дарга Д.Жамбалрагчаа нарт үүрэг болгосугай.
3.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоосон тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.
4.Тус тогтоол гарсантай холбоотой сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 сарын 11-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын холбогдох материалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд тогтоосон хугацаанд хүргүүлэн бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /С.Ганзул/-д даалгасугай
ДАРГА Л.АМАРТҮВШИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх