- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сонгон шалгаруулалтын журам/
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар А/102
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны "Журам батлах эрх олгох тухай" 381 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Сонгон шалгаруулалтын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Сонгон шалгаруулалтын талбайн босго үнийг нэг гектар тутамд 7000 (долоон мянган) төгрөг байхаар тогтоосугай.
3."Сонгон шалгаруулалтын журам"-ыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга (С.Жавхланбаатар)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албанд тус тус даалгасугай.
5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар (Б.Өнөмөнх)-д даалгасугай.
6.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Журам батлах тухай" А/48 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.ТУВААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх