A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 09

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх өдрийн товыг тогтоож, ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөр баталж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулах;

2/Жамсрангийн Самбуугийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, түүний амьдрал, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;

3/ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд судалж шийдвэрлэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Ж.Бат-Эрдэнэ/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН