- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 127
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объект" хэсэгт доор дурдсан агуулгатай 15 дахь заалт нэмсүгэй:
"15."Цагааннуур" чөлөөт бүс."
2.Мөн жагсаалтын "IV.Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объект" хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3."Цагааннуур чөлөөт бүс"-ийг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдуулан шаардагдах зардлыг 2025 оны батлагдсан төсөв, орон тоондоо багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх