A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 120

Улаанбаатар хот

УЛСЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 23.2.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын хэмжээнд 2025 онд "Хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Хот тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Зам, шугам сүлжээний газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт, "Ойн сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралт, "Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 5 дугаар хавсралт, "Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 6 дугаар хавсралт, "Чөлөөт бүсийн газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 7 дугаар хавсралт, "Зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 8 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолоор баталсан жагсаалтад тусгагдсан байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомж, журмыг баримталж, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга, Чөлөөт бүсийн захирагч нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ