- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 159
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын Үндэсний хороо, комисс, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "Шинэ хархорум" хотын" гэснийг "Хархорум хотын" гэж өөрчилсүгэй.
2.Тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "-Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга;" гэсний дараа "-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Стратегийн бодлого, дүн шинжилгээний газрын дарга; гэж, мөн тогтоолын 8 дугаар хавсралтаар баталсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга;" гэсний дараа "-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга;" гэж, мөн тогтоолын 17 дугаар хавсралтаар баталсан "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга;" гэсний дараа "-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Стратегийн бодлого, дүн шинжилгээний газрын дарга;" гэж, мөн тогтоолын 27 дугаар хавсралтаар баталсан "Уур амьсгалын үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга;" гэсний дараа "-Зам, тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга;" гэж, мөн хавсралтын "Нарийн бичгийн дарга:" хэсгийн "-Монгол Улсын Шадар сайд /бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал хариуцсан/-ын ахлах зөвлөх." гэсний дараа "-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн дарга." гэж, мөн тогтоолын 41 дүгээр хавсралтаар баталсан "Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга;" гэсний дараа "-Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх;" гэж, мөн тогтоолын 44 дүгээр хавсралтаар баталсан "Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Сангийн сайд;" гэсний дараа "-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга;" гэж, мөн тогтоолын 46 дугаар хавсралтаар баталсан "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Цагдаагийн ерөнхий газрын дарга;" гэсний дараа "-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Стратегийн бодлого, дүн шинжилгээний газрын дарга;" гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн тогтоолын 16 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" гэснийг "Эдийн засгийн хөгжлийн төв" гэж, мөн тогтоолын 26 дугаар хавсралтаар баталсан "Усны үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Нарийн бичгийн дарга:" хэсгийн "-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга;" гэснийг "-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга;" гэж, мөн тогтоолын 34 дүгээр хавсралтаар баталсан "Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал;" гэснийг "-Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын захирал;" гэж, мөн тогтоолын 39 дүгээр хавсралтын нэрийг "Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүн" гэж, мөн хавсралтын "Нарийн бичгийн дарга:" хэсгийн ""Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга." гэснийг "Хархорум хотын Захирагч." гэж, мөн тогтоолын 41 дүгээр хавсралтаар баталсан "Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" гэснийг "-Эдийн засгийн хөгжлийн төв" гэж, мөн тогтоолын 42 дугаар хавсралтаар баталсан "Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" гэснийг "-Эдийн засгийн хөгжлийн төв" гэж, мөн тогтоолын 43 дугаар хавсралтаар баталсан "-Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" гэснийг "-Эдийн засгийн хөгжлийн төв" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх