- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Нийслэлийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх журам"

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар А/322
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.13 дахь заалт, 22.5 дахь хэсэг, Замын хөдөлгөөнийг аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1."Нийслэлийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг холбогдох хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газар (М.Үнэнбат)-т даалгасугай.
3.Энэхүү журмыг хэрэгжүүлэн ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар (Д.Отгонжаргал)-т, журмаар хязгаарлагдсан бүсэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар (Э.Товуудорж)-т үүрэг болгосугай.
4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Т.Даваадалай)-д үүрэг болгосугай.
5.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/191 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
