- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ- Увс аймгийн Өлгий сум
УВС АЙМАГ ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 3/06
Хар ус
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 -р зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1,2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
Нэг. Суманд үйл ажиллагаа явуулж хог хаягдал гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас авах хог хаягдал, үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.
Хоёр. Тогтоосон хураамжийг авч орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхийг Татварын байцаагч (М.Дарьсүрэн) -д даалгасугай.
Гурав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2016 оны 12 сарын 19 өдрийн 2/08 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.ОЧИРБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх