- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УВС АЙМАГ ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
УВС АЙМАГ УЛААНГОМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 03/02
Улаангом
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6, 41.7, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Улаангом сумын нэг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
Улаангом сумын Засаг дарга /Ц.Гантөмөр/-т ДААЛГАХ нь:
1.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг батлагдсан тарифын дагуу айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад дагаж мөрдүүлэх.
1.2.Айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Улаангом сумын төсөвт төвлөрүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулж ажиллах
1.3.Тогтоолын хэрэгжилтийг жил бүрийн эцэст Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах
2.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Гантөмөр/-д үүрэг болгосугай.
3.Тогтоол батлагдсантай холбогдуулан Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаар тогтоол, сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06/07 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.
ДАРГА Н.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх