- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭХ МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ТОГТООХ ТУХАЙ
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр
Дугаар 53
Өлгий сум
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭХ МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийннэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний дараа мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг мөрдүүлж, хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагаар хяналт хийлгэн ажиллахыг аймгийн Засаг дарга (Е.Зангар), жишиг үнэлгээний нормативыг мөрдөж ажиллахыг Мал эмнэлгийн газрын дарга (Ч.Буян-Өлзий) нарт тус тус үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (М.Баршагүл)-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.БЕГАРЫС
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх