A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 05 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 07

Чингис хот

МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тавдугаар хуралдаанаас Тогтоох нь:

1.Орон нутгаас хэрэгжүүлдэг мал эмнэлгийн зарим ажил үйлчилгээний зардлын нормативын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Аюурбунь)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ш.Жавхлан)-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынБайгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо (Г.Тайванжаргал)-нд даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Дарга   Б.Цогт-орших