A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА СТАНДАРТ, БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага/
Бүлэг: 1979

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ

2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар А/79

Улаанбаатар хот

ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА СТАНДАРТ, БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 22.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (П.Алтан-Од)-д даалгасугай.

3.Тушаалын хавсралтаар баталсан албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг аж ахуйн нэгж, иргэдэд сурталчлан таниулж ажиллахыг Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газар (Д.Баясгалан), Инновацын бодлого зохицуулалтын газар (П.Мөнхбат)-т тус тус үүрэг болгосугай.

4.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгж нь шаардлага, стандартыг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд энэ талаар тухай бүр татварын албанд мэдэгдэж ажиллахыг Салбарын хяналтын газар (С.Цагаанхүү)-т даалгасугай.

5.Татварын албатай тухай бүр мэдээлэл солилцож, албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны статистик мэдээллийг нэгтгэн хагас жил тутам тайлагнаж ажиллахыг Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар (Ш.Батзаяат)-т үүрэг болгосугай.

6.Энэ тушаалыг 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй.

САЙД Ц.БААТАРХҮҮ