A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ ("Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 240

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтаар баталсан "Цэргийн жагсаалын дүрэм"-ийн 40.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа 337 дугаар ангийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар, Зөвлөлт Холбоот Улсын баатар, "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ