- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛ ЭМНЭЛГИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
дорнод аймгИЙН Иргэдийн Төлөөлөгчдийн ХурлЫН ТОГТООЛ
2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 05/04
Чойбалсан
МАЛ ЭМНЭЛГИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.13 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжих мал эмнэлгийн ажил үйлчилгээний зардлын нормативыг хавсралтаар баталсугай.
2.Шинэчлэн батлагдсан зардлын нормативыг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх ажилд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ш. Ёл)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Г.ЦОЛМОН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх