- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ЭМИЙН ҮЙЛЧЛЭГЧ БОДИС, ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ /"Эм, эмийн үйлчлэгч бодисыг бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Эмнэлгийн хэрэгслийг бүртгэх журам"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-ыг гуравдугаар, "Бүртгэлийн өргөдлийн маягтын загвар"-ыг дөрөвдүгээр, "Бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг тавдугаар хавсралтаар/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/206
Улаанбаатар хот
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ЭМИЙН ҮЙЛЧЛЭГЧ БОДИС, ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Эм, эмийн үйлчлэгч бодисыг бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Эмнэлгийн хэрэгслийг бүртгэх журам"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-ыг гуравдугаар, "Бүртгэлийн өргөдлийн маягтын загвар"-ыг дөрөвдүгээр, "Бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, эм, эмийн үйлчлэгч бодис, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (Н.Эрдэнэбаяр)-т даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Д.Очирбат)-д даалгасугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын "Эм, эмийн үйлчлэгч бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай" 2019 оны А/295 дугаар тушаалын 1, 3, 4 дүгээр хавсралтууд, "Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2023 оны А/176 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Т.МӨНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
