A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЯНТАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 06

Баянтал сум

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 52 дугаар зүйлийн 52.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн "Аргачлал батлах тухай" 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг ахуйн хог хаягдлаа ангилан ялгадаг хэлбэрт шилжүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, ачиж тээвэрлэх зарим чиг үүргийг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломжийг судлах, хог хаягдлын хураамж төлдөг аж ахуйн нэгж, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, түр суугч айл өрхийг тогтоон хогны хураамжийг бүрэн төвлөрүүлэхийг сумын Засаг дарга (Э.Баттулга)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоох тухай" 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА    Б.МӨНХ-ЭРДЭНЭ