A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

НЭРИЙН ДАНСНЫ 2024 ОНЫ ОРЛОГОД ТООЦОХ ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр тогтоолоор баталсан "Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах журам"-ын 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 11.34 хувиар тогтоосугай.

2.Баталсан хүүгийн хэмжээг үндэслэн даатгуулагчдын тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2023 оны үлдэгдэл, 2024 оны орлогод тус тус хүү тооцох ажлыг 2025 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, даатгуулагчдыг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Б.Батжаргал)-т үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын алба (Г.Банзрагч)-нд даалгасугай.

ДАРГА       Т.АУБАКИР