- Нүүр
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
- СЭРГЭЭН ЗАСАХ БОЛОН СУВИЛЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 12
Улаанбаатар хот
СЭРГЭЭН ЗАСАХ БОЛОН СУВИЛЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.9.8 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг нэг ор хоногт 110,000 (нэг зуун арван мянга) төгрөгөөр тогтоосугай.
2.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас сэргээн засах болон сувиллын байгууллагуудад олгож буй санхүүжилт, үйлчилгээний чанарт тогтмол хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Б.Батжаргал)-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын алба (Г.Банзрагч)-нд даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Т.АУБАКИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх