A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЖАВХЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 38

Жаргалант

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ БОЛОН ЦУГЛУУЛАХ,ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН ҮНИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захигаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 , 35.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.2.1, 9.2.2 дэхь заалт, "Аргачлал батлах тухай" Сангийн сайд, Байгаль орчины сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19 ны өдрийн 192, А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал", 2 дугаар хавсралтаар баталсан "Энгийн хог хаягдалыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Айл өрхөөс авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн үнийн тарифыг 1 дүгээр хавсралтаар, аж ахуйн нэгж, байгууллагаас авах хог хаягдлын үйлчилгээний хураамж, хог хаягдлыг цуглуулах, зөөж тээвэрлэх зардалын нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үнийн тарифыг мэдээллийн бүх хэлбэрээр иргэдэд сурталчлах арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг дарга /Ж.Отгондалай/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2013 оны 07 -р сарын 24-ны өдрийн 14 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА     М.БАТЖАРГАЛ