A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 111

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Зөвлөлийн ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 462 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журам"-ын 3.2 дахь хэсгийн "Дэд дарга" гэснийг "Тэргүүн дэд дарга" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ