A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 130

Улаанбаатар хот

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЦАХИМ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Технологийн дэвшлийг ашиглан зайн сургалтаар дэлхийн түвшний боловсрол олгох зорилтын хүрээнд олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий төрийн өмчийн "Ерөнхий боловсролын цахим сургууль"-ийг байгуулсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, дүрмийг батлан, 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР