- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- "ДАРЬГАНГА ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ" ОНӨААТҮГ-ЫН ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар А/15
Баруун-Урт
"ДАРЬГАНГА ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ" ОНӨААТҮГ-ЫН ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоолоор батлагдсан журам, "Дарьганга тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/20 тоот албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дарьганга сумын "Дарьганга тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын эзэмшил дэх дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дарьганга тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын дарга /Р.Алдарбат/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан тус Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн "Үнэ тариф шинэчлэн тогтоох тухай" А/12 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.
ДАРГА Ш.МАНДАХНАР
ГИШҮҮД Г.СУГАРАА
Б.МӨНХСҮЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх