- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 200
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.""Эрдэнэс Монгол" ХХК-ийн нэгдлийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар тогтоолын 2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчилсүгэй:
"2."Эрдэнэс ҮТП" ХХК-ийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай."
2.Мөн тогтоолын хавсралт болгон "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх