- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 11 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль[1], Ирээдүйн өв сангийн тухай хууль[2], Төсвийн тухай хууль[3], Төсвийн тогтвортой байдлын тухай хууль[4], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО
3 дугаар зүйл.Үндэсний баялгийн санд 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
|
Д/д |
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Дүн/сая төгрөгөөр/ |
|
1 |
Монгол Улсын Ерөнхий сайд |
372,901.0 |
|
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар |
372,901.0 |
|
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашиг |
372,901.0 |
|
|
Үүнээс: Хуримтлалын санд |
372,901.0 |
|
|
2 |
Сангийн сайд |
2,427,193.1 |
|
Татварын ерөнхий газар |
2,186,915.9 |
|
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 65 хувь
|
2,186,915.9 |
|
|
Үүнээс: Ирээдүйн өв санд |
2,186,915.9 |
|
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.б-д заасан Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын орлого |
240,277.2 |
|
|
Үүнээс: Ирээдүйн өв санд |
240,277.2 |
|
|
3 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд |
156,028.9 |
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10.3-т заасан Хуримтлалын сангийн хөрөнгө оруулалтын орлого |
156,028.9 |
|
|
Үүнээс: Хуримтлалын санд |
156,028.9 |
|
|
Нийт орлого |
2,956,123.0 |
|
4 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 4,706,102.4 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2026 оны төсвийн жилд 2,427,193.1 сая төгрөгийг хуримтлуулна.
5 дугаар зүйл.Хуримтлалын сангийн үлдэгдэл 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 654,424.3 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу Хуримтлалын санд 2026 оны төсвийн жилд 528,929.9 сая төгрөгийг хуримтлуулна.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ
[1]Үндэсний баялгийн сангийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарт нийтлэгдсэн.
[2]Ирээдүйн өв сангийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 9 дугаарт нийтлэгдсэн.
[3]Төсвийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
[4]Төсвийн тогтвортой байдлын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх