A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 05

Ховд

"БАДАМЛАХ ДӨЛ" ХХК-НИЙ ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Жаргалант сумын төвийг дулаанаар хангагч "Бадамлах дөл" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Жаргалант сумын төвийг дулаанаар ханган ажиллаж буй "Бадамлах дөл" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуй нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний акт"-д бүртгүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /Б.Гомбосүрэн/, Бадамлах дөл ХХК-ний ерөнхий захирал /Д.Сурмаажав/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай 2023 оны 12 дугаар сарын 25 өдрийн 29 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны бус гишүүд Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Анхбаяр/, Эрчим хүчний улсын байцаагч /З.Батзаяа/-д тус тус даалгасугай.

ДАРГА Б.ГОМБОСҮРЭН

ГИШҮҮН    Б.АНХБАЯР

ГИШҮҮН    З.БАТЗАЯА