A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 121

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 76.5 дахь хэсэг, 83 дугаар зүйлийн 83.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Чадраабалын Баянжаргал нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр тус тус томилсугай.

2.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Навагчамбын Баасанжав, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Дорждамбын Зүмбэрэллхам нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА    Н.УЧРАЛ