A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 208

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулах тухай" Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дүрэм"-д доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг:

"1.5.Төв нь дэргэдээ Мэргэжлийн боловсролын сургуультай байна."

2/4 дүгээр зүйлийн 4.2.14, 4.2.15 дахь заалт:

"4.2.14.чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэргэжлийн боловсрол олгох, мэргэжлийн сургалт зохион байгуулах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, чадавхжуулах, тэдний нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх;

4.2.15.хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах байгууллага, хамт олон, иргэнд сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэжилтэн бэлтгэх;"

2.Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "хөдөлмөрлөх эрхийг хамгаалах," гэсний дараа "мэргэжлийн боловсрол олгох, мэргэжлийн сургалт зохион байгуулах," гэж, мөн зүйлийн 4.2.13 дахь заалтын "судалгаа хийх" гэсний дараа ", хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх" гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн дүрмийн "4.2.14" дэх заалтын дугаарыг "4.2.16" гэж өөрчилсүгэй.

4.Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалтын "мэргэжлийн сургалтад хамруулах, давтан сургах," гэснийг хассугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасугай.

6.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР