A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 08

Галт сум

"МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР"-ЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 60, 64 дүгээр зүйл, Татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг ямаа 300 төгрөг, хонь 300 төгрөг, үхэр 500 төгрөг, адуу 500 төгрөг, тэмээ 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан татварын талаар гарсан хууль тогтоомж, тогтоол, шийдвэр журмыг олон нийтэд сурталчлан таниулж, малын тоо толгойн албан татварын орлогын төлөвлөгөөний ногдуулалтад хяналт тавьж, орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (М.Должинжав), Татварын улсын байцаагч (Д.Пүрэвсүрэн) нарт даалгасугай.

3.Энэхүү шийдвэр нь иргэд, олон нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл батлагдсан өдрөөс 14 хоногийн хугацаанд зохих байгууллагад нь санал гомдол гаргахыг /иргэд, аж ахуйн нэгж байгууллага/-д мэдэгдсүгэй.

4.Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Г.Цолмонгэрэл)-д даалгасугай.

4.Малын тоо толгойн албан татварыг ногдуулах хэмжээг баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

6.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж байхыг засаг дарга (М.Должинжав)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Г.Цолмонгэрэл)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЭРДЭНЭБАЯР