- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДОРНОГОВЬ АЙМАГ УЛААНБАДРАХ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ДОРНОГОВЬ АЙМАГ УЛААНБАДРАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 22
Улаанбадрах сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйл, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Суманд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-400, адуу-400, үхэр-400, хонь-300, ямаа-400 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварыг тогтоосон хэмжээгээр хурааж, жил бүрийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Эрхэмболд)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг Хууль зүйн яаманд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20/33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх