A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМАГ СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 06

Сүмбэр сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 52 дугаар зүйлийн 52.1.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлйин 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын төрөл тус бүрээр тогтоосон малын тоо толгойн татварыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Алтанцэцэг/-т даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Даваадоржид/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбоотой иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.                           

ДАРГА Т.ТҮМЭНБАЯР