A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ШАРГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 32

Баянгол

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг төсөвт төвлөрүүлж, хог хаягдлын үйлчилгээг сайжруулж, ажиллахыг сумын Засаг дарга (Д.Батцагаан)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актаар бүртгэгдсэн өдрөөс эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.ТӨРТУЛГА