A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 07

Лүн-Уул

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10. 35.1.14. 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4, 64.5, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалыг тус тус үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 09 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 01 дүгээр хавсралтаар батапсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тарифыг мөрдөж, албан байгууллага, аж ахуйн нэгж. айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж хагас, бүтэн жилээр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга (Б.Наранбат)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хорооны дарга. гишүүдэд даалгасугай.

4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгтсэн бүртгэлд бүртгүүлж,"Захиргааны хэм хэмжээний актны эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүйд болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА        Б.МАНАЛЖАВ