- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУНДГОВЬ АЙМГИЙН АДААЦАГ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
ДУНДГОВЬ АЙМГИЙН АДААЦАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 31
Тавин
ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.16, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ НЬ:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний хураамжийг тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга ( Ж.Батхөлөг)-т үүрэг болгосугай.
ДАРГА Ю.ТУЯАМАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх