- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 36
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газрын Үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 44 дүгээр хавсралтаар баталсан "Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-"М Оффис"-ын төлөөлөл (тохиролцсоноор); -"М Старс тех" ХХК-ийн төлөөлөл (тохиролцсоноор); -"Анрид" ХХК-ийн төлөөлөл (тохиролцсоноор); -"Нэйшнл ньюс корпорэйшн" ХХК-ийн төлөөлөл (тохиролцсоноор)." гэснийг "-"Mэдээллийн технологийн нэгдсэн холбоо" ТББ-ын төлөөлөл (тохиролцсоноор); - "Үндэсний хиймэл оюуны мэргэжлийн зөвлөл" ТББ-ын төлөөлөл (тохиролцсоноор); -"Стартап Монгол" ТББ-ын төлөөлөл (тохиролцсоноор); - Монголын банкны холбооны төлөөлөл (тохиролцсоноор)." гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Э.БАТШУГАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх