A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 7/05

Зургаа

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчины сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын Засаг даргын саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын хураамжийн төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг олон нийтэд таниулан сурталчилах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Бумбат/-д даалгасугай.

3.Хог хаягдлын хураамжийг хуулийн хүрээнд төвлөрүүлэн, сум орон нутгийн орлогыг нэмэгдүүлж ажиллахыг татварын улсын байцаагч /Ү.Баярмаа/, Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсэний дараа дагаж мөрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА Р.ДЭМБЭРЭЛ