- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УВС АЙМАГ ӨЛГИЙ СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТТООЛ
УВС АЙМАГ ӨЛГИЙ СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 6/05
Хар ус
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын мал бүхий өрхөөс авах малын тоо толгойн татварыг дор дурдсанаар шинэчлэн тогтоосугай.
- тэмээний тоо толгой тутамд 300 төгрөг, адууны тоо толгой тутамд 300 төгрөг, үхрийн тоо толгой тутамд 300 төгрөг, хонины тоо толгой тутамд 300 төгрөг, ямааны тоо толгой тутамд 300 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Тогтоосон татварыг хагас бүтэн жилээр төвлөрүүлж ажиллахыг Сумын татварын байцаагч (М.Дарьсүрэн)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 28 ны өдрийн 3/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (М.Даваасүрэн)-д үүрэг болгосугай.
ДАРГА П.ОЧИРБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх