A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 197 дугаар зүйлийн 197.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хорих байгууллага, түүний нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэм"-ийн 16, 17 дахь заалтын "Хорих ангийн дэглэм" баганын "Хаалттай" гэснийг "Нээлттэй, хаалттай" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээг тухайн жилийн орон тоо, төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (А.Намсаманд)-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД   Г.ЗАНДАНШАТАР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД   Б.ЭНХБАЯР