- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 44
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран), Татварын ерөнхий газар (Б.Цогтнаран) нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД М.БАДАМСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх