- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үр үйлдвэрлэлийн талбайд сортын хянан баталгаа хийх, хянан батлагчийг сургах, давтан сургах, хянан батлагчийн эрх олгох, цуцлах, бүртгэл хөтлөх журам/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар А/06
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Таримал ургамлын үр сортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Үр үйлдвэрлэлийн талбайд сортын хянан баталгаа хийх, хянан батлагчийг сургах, давтан сургах, хянан батлагчийн эрх олгох, цуцлах, бүртгэл хөтлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Есөн-Эрдэнэ)-т даалгасугай.
3.Энэхүү журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газарт даалгасугай.
4.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД М.БАДАМСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх