- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Боловсролын сургалтын байгууллага хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журам/
БОЛОВСРОЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр
Дугаар А/134, А/67
Улаанбаатар хот
журам ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Боловсролын сургалтын байгууллага хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү үлгэрчилсэн журам, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сургалтын байгууллагыг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны журмыг боловсруулж, сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөлөөр баталгаажуулан мөрдөж ажиллахыг нийт боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагад даалгасугай.
3.Хавсралтаар баталсан журмын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж танилцуулахыг Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.
4.Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтран баталсан 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Үлгэрчилсэн дүрэм батлах тухай /сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм/" 56, 64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх