A

A

A

Бүлэг: 1979

 

Оюуны өмчийн газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/141 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫГ БҮРТГЭГДСЭНИЙГ ИЛЭРХИЙЛЭХ

ТАНИХ ТЭМДЭГ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

              Нэг. Нийтлэг үндэслэл

              1.1.Энэ журмын зорилго нь газар зүйн заалт бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг ашиглах эрх олгох, ашиглах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

              1.2.Монгол Улсад газар зүйн заалтаар бүртгүүлсэн гадаад орны гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүнд энэ журам хамаарахгүй.

              Хоёр.Газар зүйн заалтын таних тэмдгийн техникийн тодорхойлолт

2.1.Газар зүйн заалтыг бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдэг нь монгол орны говь, хангай хосолсон байгалийн өвөрмөц төрхийг монголын уламжлалт нүүдлийн өв соёлыг илэрхийлсэн тэмээн жингийн цувааны хамт  монгол гэрийн хэлбэрт оруулан зохиомжилсон дүрслэлтэй. Доод талд нь "Монгол Улсын хамгаалагдсан газар зүйн заалт", англи хувилбар нь "Protected Geographical indication of Mongolia" гэсэн бичвэртэй байна.

2.2.Газар зүйн заалтын таних тэмдгийн өнгө нь зөөлөн дулаан өнгөөр илэрхийлсэн ба цэнхэр, номин, шар, улбар шар өнгө орсон. Цэнхэр, номин өнгө нь мөнх хөх тэнгэр болон алтайн өндөр уулсыг илэрхийлсэн бол шар, улбар шар өнгө нь өргөн уудам говь, цөлийг илэрхийлсэн.

A logo of a camel caravan AI-generated content may be incorrect.A logo with a sun and camels AI-generated content may be incorrect.

2.3.Бүртгэгдсэн газар зүйн заалттай бүтээгдэхүүний шошго, сав баглаа, сурталчилгааны болон бусад зөвшөөрөгдсөн  материал дээр таних тэмдгийг монгол, англи хэл дээр хэвлэж, эсхүл электрон хэлбэрээр ашиглана. Таних тэмдэг нь өнгөт, эсхүл хар, цагаан хувилбараар байж болно.

 

Гурав.Таних тэмдэг ашиглах, эрх олгох

3.1.Таних тэмдгийг өмчлөх эрх нь Оюуны өмчийн газарт хадгалагдах ба гэрчлэх тэмдгээр бүртгэгдсэн байна.

3.2.Газар зүйн заалт бүртгэгдэсний дараа Оюуны өмчийн газар таних тэмдгийг ашиглах эрхийг түүний тодорхойлолт, загварын хамт газар зүйн заалт хэрэглэгчид олгоно.

3.3.Таних тэмдгийг газар зүйн заалт хэрэглэгч нэгдэл, холбоо, байгууллага болон тэдгээрийн газар зүйн заалтын бүртгэлд дурдагдсан гишүүн үйлдвэрлэгчид ашиглах бөгөөд газар зүйн заалтын бүтээгдэхүүний тодорхойлолтод заасан шаардлагыг  дагаж мөрдөнө.

3.4.Нэгдэл, холбоо, байгууллага нь тэдгээрийн гишүүнчлэлд өөрчлөлт орох бүрд Оюуны өмчийн газарт мэдэгдэж, бүртгэлд өөрчлөлт оруулах үүрэгтэй.

3.5.Газар зүйн заалтын хэрэглэгчид таних тэмдгийг Оюуны өмчийн газарт бүртгэгдсэн газар зүйн заалттай бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнд ашиглах, дуурайлган үйлдэх, энэ журмын 2 дугаар зүйлд заасан загвар, техникийн тодорхойлолтыг өөрчилж ашиглахгүй.

Дөрөв.Таних тэмдгийн ашиглалтад тавих хяналт

4.1.Таних тэмдгийн ашиглалтад тавих хяналтыг Оюуны өмчийн газар дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ.

4.1.1.Төлөвлөгөөт хяналт шалгалт

4.1.2. Гомдол, хүсэлтийн дагуу.

4.2. Таних тэмдгийг энэ журамд зааснаас өөр хэлбэрээр ашиглах, эрхгүй этгээд ашиглахыг хориглоно.

Тав.Таних тэмдэг ашиглах эрх дуусгавар болох

5.1.Таних тэмдэг хэрэглэх эрх Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 28.1-д заасны дагуу газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дуусгавар болсноор дуусгавар болно.

5.2. Оюуны өмчийн газар энэ журмын 5.1-д заасны дагуу таних тэмдэг хэрэглэх эрх дуусгавар болсон тухай Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.4-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

 

-оОо-