A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ МЯНГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 7/04

Баянхошуу

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Мянгад сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан төлбөр, хураамжийн хэмжээний дагуу иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад ногдуулалт хийж, орлогыг хураан сумын татварын орлогод төвлөрүүлж байхыг сумын Засаг дарга /Б.Батхишиг/, Татварын Улсын байцаагч /Д.Асенгүл/ нарт үүрэг болгосугай

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны 5/4 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ИДЭРЗАЯА