A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 01

Төрийн ордон, Улаанбаатар хот

Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

  Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Гомбожавын Занданшатарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА              Н.УЧРАЛ