- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 130
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо"-ны "Хоёр.Гадуур хувцасны загвар" хэсэгт "Гэрэлтүүлэгчтэй ханцуйвч 2-33 (саарал, хар)", "Дөрөв.Гутал, оймсны загвар" хэсэгт "Усны гутал 4-13 (хар)" загварыг 1 дүгээр хавсралтаар тус тус нэмсүгэй.
2.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо"-ны "Хоёр.Гадуур хувцасны загвар" хэсгийн "загвар 2-28", "Гурав.Дан хувцасны загвар" хэсгийн "загвар 3-13", "Зургаа.Мөрдэс, ялгах тэмдгийн загвар" хэсгийн "загвар 6-36"-г 2 дугаар хавсралтаар тус тус өөрчлөн баталсугай.
3.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо"-нд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
1/ Хоёр.Гадуур хувцас" хэсэгт 14 дэх заалт:
|
14. |
Гэрэлтүүлэгчтэй ханцуйвч |
2-33 |
2/ "Дөрөв.Гутал оймс" хэсэгт 8 дахь заалт:
|
8. |
Усны гутал |
4-13 |
4.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа"-нд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
1/ "Хоёр.Гадуур хувцас" хэсэгт 15 дахь заалт:
|
15. |
Гэрэлтүүлэгчтэй ханцуйвч |
хос |
- |
- |
1 |
1 |
1 |
1 |
- |
- |
2/ "Дөрөв.Гутал оймс" хэсэгт 9 дэх заалт:
|
9. |
Усны гутал |
хос |
- |
- |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
5.Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны зардалд шаардагдах хөрөнгийг өмнөх загварын дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацаатай уялдуулан батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх